Хойд аав намайг зодoxoop ээж буруу хараад унтаад өгдөг…

Share

Өнөр бүл асрамжийн төвд маш олон ижилхэн шалтгаантай хүүхдүүд байдаг. Олон жилийн өмнө би нэг тэмцээнд орж байх үеэр Өнөр бүл төвийн хүүтэй танилцаж багагүй яриа өрнүүлсэн. Тухайн үед тэр хүү 7 настай л байсан байх. Үргэлж хүчирхийлэлд өртдөг байсныг нь хорооны ажилчид мэдээд түүнийг тэнд авчирсан гэсэн. Өнөр бүл асрамжийн газартаа хайртай гэж байсан.

Тэнд л хөөрхий хүү амар амгалан унтдаг байсан биз. Би ээждээ хайртай л даа. Гэхдээ би тэр хүнд зөндөө гомддог гээд багадсан цамцныхаа ханцуйг нь зулгааж ирээд гомдол хурсан нулимсаа буруу хараад арчиж байхад нь чимээгүй л хүүг сонсож байлаа. Тухайн үед би чинь 13 настай дүүг бодоход арай ах байсан болохоор уйлахгүй тэвчинэ. Хоол өгөхгүй хэд хонодог гэнэ. Хойд аавынхан сайхан ааш хөдөлбөл нэг аяга хоол өгдөг.

Төрсөн ээж нь ч тоодоггүй. Аавыг зодохоор буруу хараад унтаад өгдөг. Аав намайг улам чанга зодно тэр толонд ээжээ авраарай гэж уйлна. Гэхдээ тэр авралыг ээж биш хажуу айл сонсож байнга цагдаа дууддаг байлаа. Энэ асрамжийн төвд ирээгүй байсан бол хэрцгий хойд аавынхаа гарт аль хэдийн үхэх байсан биз.

Миний гарыг хоёр ч удаа хугалсан. Тархиндаа зөндөө оёдол тавиулсан. Хөлийн хурууг маань хүртэл алхаар цохиж бүх ясын бяцалсан гээд хүүгийн яриаг сонсох төдийд л хамаг бие чичирч байлаа. Яасан их зовлон амсаа вэ тэр бяцхан хүү. Төрсөн аав нь ирсэн гэсэн. Хүүгээ авна гэж хэлж байгаа гэсэн. Өөрөө бол явах дургүйбайх шиг санагдсан.

Аав нь бас хүнтэй суугаад хоёр ч хүүхэд гаргачихсан байгаа болохоор дахиад тэнд очиж хойд ээжийн гарын шүүс болмооргүй байна гээд л уйлж билээ. Төрсөн ээж хүн байж яаж хүүхдээ бусдад тэгж зодуулж чаддаг байна. Хүн тэгж ирээд үнэхээр аймшигтай амьтан юм аа. Тэр хүүгийн ээж яав ч сайн сайхан амьдрах ёсгүй.

Эмэгтэй хүн тэр тусмаа ээж хүн амиа өгөөд ч болов үрээ хамгаалдаг байхад үхэхийн хүлээгээд хэвтээд байж байдаг тийм хүн яагаад ч олигтой хүн биш. Одоо хаана юу хийж байгаа бол гэж заримдаа боддог. Хүн тэгээд төрөөд үхэхийн хооронд хэзээ ч үхэхгүй хүн шиг л аашлах юм даа. Нүгэл нүдтэй гэдэг ёстой үнэн үг дээ.

You may also like...

error: Content is protected !!